Талибаны бүлэглэл Кандагарт цэргийн сүрт жагсаал хийлээ

Үйл явдал

Афганистаны засгийн эрхэнд гарсан Талибаны бүлэглэл цэргийн сүрт жагсаал зохион байгуулжээ. 

Цэргийн сүрт жагсаалыг Афганистаны хоёр дахь томоохон хот болох Кандагар хотод явуулжээ. Цэргийн сүрт жагсаалд Талибаны дайчид Америкийн цэргийн техник хэрэгслийг жагсаан, сүр хүчээ гайхуулсан байна. 

Афганистаны өмнөд хэсэгт байрлах хоёр дахь томоохон хотод Америкийн цэргийн техникийн парад болжээ. Энэхүү парадыг үзэж сонирхохоор Талибаны удирдлагууд Кандагар хотод хуран цугласан байна.

Кандагар хотын төв гудамжаар, хотын нисэх буудал хүртэлх зам дагуу Америкийн техникийг жагсаажээ. Энэ үеэр чанга яригчаар шариатын хөгжим эгшиглэж байжээ. Талибанчууд улсынхаа цэрэг армийг шинэчлэн зохион байгуулж эхлээд байгаа юм.