Америкийн реппер Мисси Элиотт Холливудын алдрын гудамжнаа нэрийн одтой болжээ

Энтертэйнмент

Америкийн реппер Мисси Элиотт Холливудын алдрын гудамжнаа нэрийн одтой болжээ. Түүний нэр бүхий алдрын одыг нээх ёслол болж, Мисси Элиотт оролцсон байна. 

Мисси Элиотт Холливудын алдрын гудамжнаа нэрийн одтой болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсандаа бичиж, түүнийг дэмждэг шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлжээ.

Тэрээр алдрын гудамжнаа нэрийн одтой болсон нь ямар ч том шагнал хүртэхтэй адил сэтгэлийг нь хөдөлгөж, ихэд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Алдрын гудамжнаа нэрийн одоо нээх ёслолд Мисси Эллиотын ойрын найз нөхөд нь болох дуучин Lizzoболон Сиара, мөн түүний менежер Мона Скотт-Янг нар оролцжээ.

Холливудын алдрын гудамжны продюсер Ана Мартинес ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ:

-Мисси Элиотт эрэгтэй уран бүтээлчид давамгайлдаг хөгжмийн хип-хоп, реп урсгалд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, араасаа олон эмэгтэй дуучид төрүүлсэн гавьяатай болохыг тэмдэглэсэн байна.