Леди Гага “Гуччигийн ордон” кинонд тоглох хугацаандаа бодит ертөнцөөс тасарчээ

Энтертэйнмент

Америкийн дуучин, жүжигчин Леди Гага “Гуччигийн ордон” нэртэй кинонд тоглож, гол дүрийн нэгэнд нь тоглож байгаа юм. Энэ кинонд Италийн нэртэй бизнесмен Маурициу Гуччигийн амьдралын талаар өгүүлж байгаа юм.

Тэгвэл киноны зураг авалтын үеэр Леди Гага киноныхоо үйл явдалд хэт автсанаас бодит амьдралаас хэсэг хугацаанд хөндийрч, улмаар сэтгэлзүйн дарамтад орсон тухайгаа саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Найруулагч Ридли Скоттын бүтээл “Гуччигийн ордон” кинонд Леди Гага Италийн нэртэй бизнесмен Маурицио Гуччигийн эхнэр Патриция Режанигийн дүрийг бүтээж байгаа юм. Киноны зураг авалтын талаар Британийн Вог сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Леди Гага 3 жил үргэлжилж байгаа кино бүтээх үйл явцын талаарх сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Леди Гага кино зураг авалт үргэлжлэх 3 жилийн хугацаанд киноны баатар болох Режанигийн амьдралаар амьдарч, бараг 9 сарын туршид Итали хэлээр, Итали аялгаар ярьж, улмаар киноны үйл явдалтай хэт автан бодит амьдралаас тасарч эхэлснээ хуваалцсан байна. Энэ байдлаас шалтгаалан Гага хэсэг хугацаанд сэтгэлзүйн дарамтад орсноо ч нуугаагүй байна.

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кинонд 1995 онд Маурицио Гуччи үл мэдэгдэх алуурчны гарт амиа алдан, энэ хэрэгт түүний экс эхнэр Режаниг буруутган, нөхрийнхөө аминд халдах захиалга өгсөн хэрэгт буруудан 26 жилийн хорих ял авч, хэрхэн амьдрал нь орвонгоороо эргэснийг үзүүлэх юм.