М. Тулгат: АН-ын дүрэмд “Онц их хурал” гэж байхгүй, Ардчилсан нам ардчиллын төлөө явах хэрэгтэй

Улс төр

О.Цогтгэрэл даргатай АН-ынхан онц их хурлаа хийж АН шинэ бүрэлдэхүүнээр ажил хэрэгч сөрөг хүчин болж ажиллана гэж мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр М.Тулгат даргатай АН-ынхан намын дүрэмд онц их хурал гэж байхгүй, ардчиллын төлөө тэмцэх үндсэн чиг шугамаа баримтлан ажиллах хэрэгтэйг санууллаа.

11 сарын тавны өдөр 100 хувийн ирцтэй АН онц их хурлаа хийсэн гэж мэдэгдэж байсан. Энэ хуралд нийт 1200 гаруй АН-ын гишүүд оролцжээ. Тэгвэл 1200 хүн гэдэг АН-ын нийт гишүүдийн ердөө 0,7 хувь гэдгийг хэлж байна. Мөн үүнээс гадна намын дүрэмд онц их хурал гэж байхгүй болохыг М.Тулгат онцоллоо.

АН-ын талцал хуваагдал С.Эрдэнэ даргаас хойших намын даргыг сонгохтой холбоотойгоор эхэлсэн. Тэгвэл одоо хэрнэ энэ нам нэг даргатай болж чадаагүй байна. Хуулийн хүрээнд ч олон асуудал байгаа. Тиймээс хуультай улс хуулиараа намын даргын асуудлаа шийднэ. Харин ардчиллын төлөө тэмцэх үндсэн чиг шугамаа алдахгүй ажиллах хэрэгтэйг М.Тулгат нарын гишүүнтэй АН-ынхан санууллаа.

Мөн "АН одоо зүүний барууны гэсэн хоёр үзэл баримтлалтай явж байгаа нь зүйд нийцэхгүй асуудал. Тиймээс асуудлыг нэг мөр цэгцэлж Цогтгэрэл тэргүүтэй гишүүдийг шинэ нам байгуулахад дэмжлэг үзүүлнэ" гэдгийг АН-ын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү онцоллоо.