ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.23/ Наран ургах, шингэх 08:40-17:03

Зурхай

2021.12.23, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 19. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.23, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08.40-17.03

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.