Үйл явдал

Япон улсад энэ ням гарагийн байдлаар COVID-19 шинэ коронавирусын халдварын дахин 6 тохиолдол бүртгэгдэж, вирусын халдварт өвчний тохиолдол 60-д хүрээд байна. Японы эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар коронавирусын шинж тэмдэг бүхий шинэ тохиолдлын 5 нь Токиод, нэг нь Аичи мужид бүртгэгджээ. Түүнчлэн Япон улс өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ коронавирусын халдварын голомт болох Хятадын Хубэй мужийн Ухань хотоос 5 дахь ээлжийн онгоцоо илгээн, иргэдээ тусгай үүргийн онгоцоор үргэлжлүүлэн нүүлгэн шилжүүлж Ханеда дахь нисэх буудалд авчирчээ. 

(А-2) Японы NHK телевиз ням гарагт мэдээлэхдээ улсын хэмжээнд COVID-19 шинэ коронавирусын шинж тэмдэг бүхий 53 тохиолдол илрээд байгаа гэж байжээ. Түүнчлэн Японы Йокохама мужийн боомтод зангуугаа хаян, хөл хорионд байгаа Diamond Princess аяллын хөлөг онгоцон дээр халдварын 70 тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр хөлөг дээр шинэ коронавирусын халдвараар өвдсөн байж болох хүний тоо 355-д хүрээд байна. Япон улс нь шинэ коронавирусын халдвар авсан хүний тоогоор Хятад улсын дараа 2-рт жагсч байгаа юм. 

(А-3) Уханийг зорьсон Японы онгоц иргэдээ онгоцондоо суулгаад эргээд ниссэн байна. Онгоц Токио хотод өнөө өглөө, орон нутгийн цагаар 7 цагт эргэн иржээ. Энэ удаад Ухань хотоос Японы 36 иргэнийг, мөн энэ улсын харьяат болсон Хятадын 29 иргэнийг нүүлгэн шилжүүлж, Токиод авчирсан байна. Японд эргэн ирсэн хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хоёр долоо хоногийн хугацаанд карантин-хөл хорионд байлгах юм. Түүнчлэн Ухань хотоос нүүлгэн шилжүүлэхээс өмнө мөн бүх хүмүүсийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулсны дараагаар эх оронд нь авчирчээ. Уханьд дэгдсэн коронавирусын халдварын дараагаар Япон улс нийтдээ 5 удаагийн нислэгээр 763 иргэнээ эх оронд нь авчраад байгаа юм.