Үйл явдал

Америкийн хоёр нисэх онгоц Японы нутаг дэвсгэр дээрээс шинэ коронавирусын карантинд ороод байсан иргэдээ авч, эх орон руугаа эргэн нислээ. Онгоцоор Японы Йокохама мужид хөл хорионд байгаа Diamond Princess аяллын хөлөг дээр байсан Америкийн 328 иргэнийг нутаг буцааж байгаа юм. 

Японы нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудалд ирсэн Америкийн хоёр онгоцоор Diamond Princess аяллын хөлөг дээр байсан иргэдээ нутаг буцаажээ. Японд шинэ коронавирусын хөл хорионд ороод байсан иргэдээ Америкийн тал тусгай эмнэлгийн баг илгээж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан, аюулгүй байдлыг нь бүрдүүлэн авч явсан байна. Үүний тулд Diamond Princess аяллын хөлгөөс иргэдээ тусгай автобусанд суулган зөөвөрлөж, улмаар онгоцонд шилжүүлэн суулгажээ. Америкийн хоёр онгоцоор нийтдээ 328 хүнийг эх оронд нь буцааж байгаа юм. Тэдний дотор 60-80 настай 18 хүний биеийн байдал эгзэгтэй байгаа юм. Тэднийг бусад зорчигсдоос тусгаарлан авч явжээ.