Үйл явдал

Пакистаны Карачи хотын Кеамари дүүрэгт хорт хий алдагдсанаас хүн амын дунд үймээн дэгдэж, хэдэн зуун хүн эмнэлэгт ханджээ. Орон нутгийн цагдаагийн албаны мэдээлж байгаагаар хий алдагдсанаас одоогийн байдлаар 14 хүн амиа алдаж, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс биеийн байдал нь эгзэгтэй байгаа хүний тоо нэмэгдэж байна. 

Кеамари дүүрэгт үл мэдэгдэх шалтгаанаар агаарт хорт хий дэгджээ. Иргэд хорт хийнд хордон эмнэлэгт олноороо хандаж байгаа юм. Орон нутгийн хууль сахиулагчид хорт хий хаанаас хэрхэн алдагдаж байгаа шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 650 –иад хүн хийнд хордсон шалтгаанаар хандаад байна. Тэдгээр хүмүүс нүд нь аргаж, хоолой нь боогдсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ханджээ. Орон нутгийн эрх баригчид нь Кеамари дүүргээс иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажил явуулж эхлээд байна.