Үйл явдал

Италийн хойд хэсэгт байрлах Ломбардияд шинэ коронавирусын халдвар байж болох 14 тохиолдол бүртгэгджээ. Миланаас 60 км-т байрлах Кодоньо хотын 38 настай иргэн вирусын халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн, сэхээн амьдруулахад оржээ. 

Тэрээр энэ сарын эхээр Хятадад очоод ирсэн найзтайгаа хамт хоол идсэн байна. Хэдийгээр Хятадаас ирсэн найзаас нь коронавирусын халдварын шинж тэмдэг илрээгүй хэдий ч түүний бие давхар эхнэр болон өвчтөний найз халдвар авсан болох нь тогтоогджээ. Тэгвэл Италид илэрсэн коронавирусын бусад тохиолдол мөн Кодоньо хотын эмнэлэгт байгаа юм. Ингэснээр Италид коронавирусын тохиолдол илэрч, вирусын халдвар энэ улсад Хятадаас эргэн ирсэн хоёр жуулчин болон Уханиас эргэн ирсэн Италийн нэг иргэнээс үүдэн халдвар тархсан байж болно гэж үзэж байгаа юм. Италийн ерөнхий сайд Жузеппе Конте улсад нь илрээд байгаа коронавирусын халдварын тохиолдлыг хяналтандаа оруулж, халдвар авагсдыг хөл хорионд оруулж, шаардлагатай эмчилгээ арга хэмжээ авч байгаа талаар мэдэгджээ. Италийн эрх баригчид коронавирусын халдвар авсан байж болох хүмүүстэй ойр байсан 250-иад хүнийг гэрт нь карантинд байлгаж, өвчний далд үеийг өнгөрөх хүртэл хөл хорионд аваад байна.