Европын улс орнуудад ахуйн хэрэглээний хийн үнэ нэмэгдсээр байна

Үйл явдал

Европын улс орнуудад ахуйн хэрэглээний хийн үнэ нэмэгдсээр байна. Европт Мягмар гарагийн байдлаар Лондонгийн таваарын биржийн арилжаагаар мянган куб/м байгалийн хийн үнэ 2,100 ам. доллар болж, дээд үнэ тогтоожээ. Энэ нь эргээд хэрэглэгчдийн халаасанд сөргөөр нөлөөлж байна. 

Европт өдрийн дотор хийн үнэ 23%-иар өссөн байна. Оросын “Газпром” компани Польшоор дамжуулан “Ямал-Европын” хийн хоолойгоор нийлүүлэх транзит хийн нийлүүлэлтээ баталгаажуулаагүй байна.

Улмаар Германаар дамжуулан Польш руу нөөц хийн хоолойгоор хий дамжуулжээ. Тэгвэл “Газпром” компани Европын хэрэглэгчдэд нийлүүлэх байгалийн хийгээ бүрэн хүчин чадлаар нь нийлүүлж байгаа гэдгээ мэдэгджээ. Европын орнуудад сүүлийн хэдэн сарын туршид байгалийн хийн үнэ тогтмол өссөөр байгаа юм.