Япон Улсад сүүлийн 2 жил гаруйн дараа анх удаа цаазаар авах ял шийтгэл гүйцэлдүүлжээ

Үйл явдал

Япон улсад сүүлийн 2 жил хагасын дараа анх удаа цаазаар авах ял шийтгэл гүйцэлдүүлжээ. Японд 2019 оноос хойш анх удаа цаазын дээд хэмжээний ял авсан гурван гэмт хэрэгтний ял шийтгэлийг гүйцэлдүүлсэн байна. 

Бусдын аминд халдсан хэргийн төлөө цаазын ял сонссон 44-65 насны гурван эрэгтэйг дүүжлэн хороожээ. Японы өмгөөлөгчдийн холбоо улс орондоо цаазаар авах ял шийтгэлийг цуцлахад уриалж байгаа ч эрх баригчид нь энэ саналыг дэмжихгүй байгаа юм. Японд өнөөдрийн байдлаар 100-аад гэмт хэрэгтэн цаазын ял сонсч, ялын гүйцэтгэлийн хугацаагаа хүлээж байгаа юм.