Үйл явдал

Японы эрэгт саатуулагдсан Diamond Princess хөлгөөс гадна COVID-19 коронавирусын халдварын улмаас Норвегийн эргийн ойролцоо Германы аяллын Айда Аура хөлөг хоёр хоног зорчигчдоо эрэг дээр буулгаж чадалгүй боомтын дэргэд зангуугаа хаян зогсч байна. 

Энэ арга хэмжээг аяллын хөлгөөр зорчиж байгаа хоёр зорчигч хөлөг дээр суухаасаа өмнө сүүлд коронавирусын халдвар авсан нь тодорхой болсон хүнтэй ойр харьцаж байсныг тогтоосны дараагаар авчээ. 

Айда Аура Германы аяллын хөлөг өнгөрсөн сарын 29-нд Гамбург хотоос 1,200 зорчигчтойгоор аялалд гарчээ. Улмаар энэ сарын 2-нд Норвегийн Хёу-гесунн боомтод ирсэн ч тухайн өдрөө боомт дээр зангуугаа хаян зогсохоос аргагүйд хүрсэн байна. 

Аяллын хөлөг дээр яваа Германы гэр бүлийн хоёр хүн хөлөг дээр суухаасаа өмнө коронавирусын халдвар авсан нь сүүлд батлагдсан нэг хүнтэй ойр харилцаатай байсан нь тогтоогдсоны дараа тэднийг тусгаарласан байна. Улмаар коронавирусын шинжилгээнд хамруулсан ч хариу нь сөрөг гарсан байна.