ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.06/ Наран ургах, шингэх 08:42-17:14

Зурхай

2022.01.06, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР. 

Аргын тооллын: 2022.01.06, Пүрэв гараг

Наран ургах, шингэх: 08.42-17.14

Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна.

Мэнгэ: Зургаан цагаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Бурханд залбирах хишиг даллага авахуулах, нүглээ наминчлах бэр авах, нүүдэл хийх

Ямар үйлд харш, муу: Хир буртаг бузарт ойртох сэтгэлд таарамжгүй хүнтэй маргалдах

Суудал: Огторгуй

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Огторгуйн үүд сахих, ихэс дээдэстэй уулзах, буяны үйл үйлдэх

Ямар үйлд харш, муу болох: Өвчин эмчлэх, байшин буулгах, суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах

Одны тохиол

Үл зохилдох: Андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага: Сэрэхүй өдөр

Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.