Үйл явдал

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампп COVID-19 коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор улсынхаа  3 муж руу Үндэсний Гвардийн цэрэг дайчдыг илгээхээр шийдвэрлэжээ.

Америкийн Нью Йорк, Вашингтон болон Калифорни мужид коронавирусын дэгдэлт хамгийн өндөр байгаа юм. 

Америкийн Үндэсний Гвардийн цэрэг дайчид эрүүл мэндийн салбарынхантай хамтарч ажиллан, эм тариа шаардлагатай зүйлсийг хүргэж өгч нийлүүлэхээс гадна халдвар авсан хүмүүст зориулсан түр эмнэлэг байгуулах ажил гүйцэтгэнэ.

АНУ-д өнөөдрийн байдлаар 41,901 хүн COVID-19-ийн халдвар авч, 507 хүн нас баран, 187 хүн эдгэрээд байгаа юм. Ингэхдээ Америкийн Нью Йорк мужид нийт халдварын тохиолдлын бараг тал хувь нь оногдож, мужийн амбан захирагчийн мэдээлснээр шаардлагатай эм тарианы нөөц дуусч байгаа юм.