Үйл явдал

Дөрөвдүгээр сарын 20-нд буутай иргэн 16 хүний амь насанд хүрсэн хэрэг Канадын зүүн хэсэгт орших Нова Скотт мужид гарсан. Харин цагдаа нараас сүүлд өгсөн мэдээгээр буутай иргэн нийт 22 хүний амь насанд хүрсэн нь тогтоогджээ. Мөн хохирогчдын дунд нэг цагдаа байсан бөгөөд хэрэг үйлдсэн этгээд цагдаагийн хувцас өмсөн зугтаасан.

Хохирогчдын дунд хэрэгтний найз охин байсан бөгөөд энэ хэргийг санаатай үйлдсэн гэж цагдаагийн ажилчид мэдээлжээ. Хэрэг үйлдсэн этгээд зугтаж явахдаа цагдаад буудуулан нас барсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.