Үйл явдал

Шинэ дүрэм журамтайгаар БНСУ-ын сургуулиуд эргэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан. Харамсалтай нь хичээл ороод удаагүй байтал Инчеон хотын хоёр сурагч халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс сургуулиудын үйл ажиллагааг эргэн хаахаар болсон байна.

Солонгос Улсад одоогоор 11,100 халдварын тохиолдол бүртгэгдэж 264 иргэн нас барсан нь батлагджээ. Зарим улс оронд сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн байгаа ч, энэ нь тийм ч зөв шийдвэр биш болохыг Солонгос Улс жишээ болгон харууллаа.