Украины Ерөнхийлөгч европарламентад видео холбоогоор хандан мэдэгдэл хийлээ

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Европарламентад хандан улс орныхоо нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, ЕХ-нд яаралтай нэгдэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Брюссель хотноо хуралдаж байгаа Европарламентын тусгай чуулганд хандан Зеленский Киев хотоос цахим хэлбэрээр хандан мэдэгдэл хийжээ. 

Украины ерөнхийлөгч Европарламентын гишүүд, улс төрчдөд хандан Украин улсыг ЕХ-нд элсүүлэх асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Зеленский мэдэгдэлдээ: -Бид эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, бүх хүчээ дайчлан тэмцэж байна. Та бүгд энэ хүнд хэцүү цаг үед Украин улсыг дэмжиж байгаад талархаж байна. Та бүгд цаашид ч бидэнтэй хамт гэдгээ нотлон, жинхэнэ Европчууд гэдгээ батлан Европ тивийн нутаг дэвсгэр дээр байрлах Украин улсыг эгнээндээ нэгтгэх үйл явцыг дэмжихэд уриалж байна. Бид ирээдүйгээ гэрэл гэгээтэй харахын тулд өнөөдөр чухал шийдвэр гаргах хэрэгтэй байна гэжээ. Зеленскийн уриалгад Европарламентын тэргүүн Роберта Метсола дэмжсэн байр сууринаас хандаж:- Бид Украины ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байна. Украин улсыг ЕХ-нд нэгтгэх нэр дэвшигч орны статусыг бид хүлээн авч байна. ЕХ, Украин улсыг энэ хүнд цаг үед бүх талаар дэмжих болно гэжээ. Евродепутатууд Украин улсыг ЕХ-нд нэгтгэх эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураалт явуулах юм.