Словак Улс хөрш зэргэлдээх Украинаас өдөр бүр хэдэн мянган дүрвэгч хүлээн авч байна

Үйл явдал

Словак улс хөрш зэргэлдээх Украинаас өдөр бүр хэдэн мянган дүрвэгч хүлээн авч байна. НҮБ-ын мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар Украиныг энэ улсын 870 мянган иргэн орхин, дүрвэн зугтаад байгаа юм. 

Украины эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд голдуу иргэд хөрш зэргэлдээх Европын улс орнууд руу дүрвэн зугтаж байна. Украины иргэд хувийн машин тэргээрээ, галт тэргээр, хөлөг онгоцоор гээд боломжит тээврийн хэрэгслээр эх орноосоо дүрвэцгээж байгаа юм. НҮБ-ын мэдээлж байгаагаар Украин дахь цэрэг дайны үйл явц намжихгүй бол энэ улсыг орхин гадагшаа дүрвэх иргэдийн тоо геометр прогрессоор өсч, хэдхэн цагт дүрвэсэн иргэдийн тоо сая гарах болно гэж анхааруулж байна. Украинаас 3 чиглэлээр Словак улс руу иргэд дүрвэж байна. Өдөрт дунджаар 10-15 мянган хүн Украины талаас Словакт дүрвэн ирж байгаа юм. Словакийн эрх баригчид Украины дүрвэгсдийг хүлээн авч, тэднийг халуун хоол хүнсээр ханган, түр байруудад тараан байршуулж байна.