Үйл явдал

Муслим шашинтнуудын “Рамадан” буюу ариун сар дууссан байгаа. Үүнтэй холбогдуулан Малайз Улсад хууль бус цагаачдын шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хилийн аюулгүй байдлыг чангатгаж эхэллээ.

Малайз Улсын ахлах сайд Измайл Сабри Яакоб үйлдвэрлэлийн салбар үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхэд хөрш орнуудаас ирсэн цагаачид Малайз руу шууд нэвтрэхийг оролдох эрсдэлтэй байгааг онцолжээ. Малайзын Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчин, Хилийн аюулгүй байдлын газар, Цагаачлалын алба зэрэг гишүүдээс бүрдсэн Үндэсний ажлын албаны бүрэлдэхүүн 287 цагаач, 28 усан онгоцны ахмадыг тус улсад хууль бусаар нэвтрэхийг завдсан хэргээр саатуулаад байгаа тухай энэ улсын ахлах сайд мэдэгдсэн байна. Тиймээс Измайл Сабри Яакоб хэлэхдээ

“Бид хилийн аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй. Хууль бусаар нэвтрэхээр оролдсон хүмүүс Малайз-Тайландын хил, Саравак-Индонезийн хил, Зүүн Сабах орчим улсын хилээр нэвтрэхийг завдаж баривчлагдсан”

хэмээн анхаарууллаа. Мөн түүнчлэн цар тахлын эсрэг хамгийн эхний эгнээнд ажиллаж байгаа алба хаагчдадаа ахин талархаж байгаагаа тэрээр илэрхийлжээ.