Путин, Макрон нар Украины хямралын асуудлаар утсаар хэлэлцлээ

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын тэргүүн Эммануэль Макрон нар пүрэв гарагт утсаар хэлэлцжээ.

Кремлийн ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр Путин утасны ярианы үеэр Оросын талын Украины эсрэг явуулж байгаа “цэргийн тусгай ажиллагааны зорилго биелэгдсэн тохиолдолд Украинтай хийх яриа хэлэлцээрийг сунгах нь шинэ нөхцөл байдал үүсгэх болно” гэжээ. 

Путин ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа Францын тэргүүн “хүнд хэцүү цаг үе урд хүлээж байгаа” талаар мэдэгдэж, Оросын ерөнхийлөгчийг Украиныг эзлэн түрэмгийлэх бодлого баримталж байгаад буруутгажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Путин “Оросууд  болон Украинчууд нэг үндэстэн” гэж хэлсэн байна. Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай шууд, нүүр тулсан яриа хэлэлцээр явуулахад бэлэн байгаагаа илэрхийлэн, энэ нь дайныг зогсоох цорын ганц шийдэл байхыг үгүйсгээгүй байна.