Үйл явдал

Швед Улстай хил залгадаг Финланд Улсын Лапланд мужид орсон их цас дулааралтай холбоотойгоор үерлэх магадлалтай байна. Цаг агаар 20 градус хүртэл дулаарч байгаа нь их цас гэнэт хайлж, үерлэх шалтгаан болж магадгүй юм.

Лапланд нь хүйтэн цаг агаартай байдаг. Зуны улиралд хамгийн дээд тал нь нэмэх 10-15 градусын дулаантай байдаг байна. Харин ойрын өдрүүдэд цаг агаар ихээхэн дулаарч нэмэх 20 градуст хүрээд байгаа юм. Одоо Лапландад орсон байгаа цасны өндөр дунджаар 80 см байгаа нь гэнэтийн дулаарлын үеэр үер болох вий гэсэн эрсдлийг төрүүлсэн байна. Цаг уур орчны газраас ойрын хэдэн долоо хоногтоо үерлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Ерөнхийдөө одоогоор үерлэх хэмжээ бага байхаар тооцож байгаа ч, хажуугийн Рованием хотод үерийн ус орж ирэх эрсдэл өндөр байгаагаас иргэд бэлтгэлээ базааж эхэлсэн байна.