Үйл явдал

Вьетнам Улсын төвийн мужуудад цаг агаар нэмэх 33-37 градус хүртэл халж байна. Хэт халалтын улмаас маш олон иргэн эмнэлгийн тусламж авах шаардлагатай болжээ. Тодруулбал, Да Нан хотод цаг агаарын халуунаас болж өвдсөн иргэд ихээр бүртгэгдэх болсон байна.

Харамсалтай нь бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх хувийг хүүхдүүд, ахмад настнууд эзэлж байна. Нарийвчлан харахад нэг өдөрт л гэхэд 700-800 орчим хүүхэд эмэгтэйчүүд Да нан хотын эмнэлэгт ирж байгаа юм. Тэдний 10-20 хувь нь амьсгалын зам, хоол боловсруулах төрлийн эмгэгтэй байгаа тухай эх сурвалжид мэдээлжээ.  Эмч нарын хэлж буйгаар хэт халуун агаар удаан үргэлжилж байгаа нь биеийн эсэргүүцлийг бууруулдаг гэж тайлбарлажээ. Ингэснээр амархан өвчлөх шалтгаан болдог юм байна.