АНУ нь ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтэд хориг тавьжээ

Улс төр

АНУ, ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтэд хориг тавьжээ. Цагаан ордны тэргүүн Жо Байден Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьж байгаа талаар мэдэгдсэн байна.

Жо Байдены мэдэгдсэнээр энэ нь Оросын эдийн засагт өгч байгаа томоохон цохилт болж, санхүү эдийн засгийн гол орлогыг нь хаасан шийдвэр болохыг тэмдэглэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Оросын газрын тос, байгалийн хийн импортод бүрэн хориг тавьснаар улс оронд нь сөргөөр нөлөөлж, магадгүй түлш шатахууны үнэ нэмэгдэх хэдий ч Оросоос улсынх нь эрчим хүчний салбар төдийлөн хамаарахгүй байж болохыг хэлжээ. Жо Байден Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавих шийдвэрийг улсынх конгресс дахь хоёр нам дэмжсэн болохыг ч онцолсон байна.

Оросын тал Украины эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Америкт шатахууны үнэ нэг галлон нь 75 центээр өсч, 4 доллар 17 цент болжээ. Цагаан ордны тэргүүн мэдэгдэлдээ түүнчлэн улсынхаа эрчим хүчний компаниудад үнээ хөөрөгдөхгүй байхыг хүсч, үүссэн нөхцөл байдлыг ашиг олох боломж гэж харахгүй байхад уриалсан байна. АНУ-аас Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавих шийдвэр гаргахаас өмнө Британийн Бритиш Петролеум болон Британи-Нидерландын хамтарсан Shell компани Оросоос нефть, байгалийн хий авах гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгджээ.