Үйл явдал

Өчигдөр буюу өнгөрсөн 24 цагт Бразил Улсад 26,417 шинэ халдварын тохиолдол нэмэгдэж нийт халдвар авсан иргэдийн тоо 438,238 болжээ. Үүнээс гадна 1,156 иргэн халдварын улмаас нас барж, нийт нас барсан иргэдийн тоо 26,754 болсон байна.

Дэлхийн бусад оронд нэг өдөрт энэ хэмжээний их халдвар бүртгэгдсэн тохиолдол байхгүй юм. Өчигдөр фэйсбүүк дээрх LIVE-ийн үеэр Бразилын Ерөнхийлөгч Болсонаро эдийн засгаа эргэлтэд оруулах хүсэлтэй байгаагаа хэлж, эдийн засаг зогсонги байдалд орсон нь “аймшигтай ичмээр хэрэг” хэмээн ярьсан байна.