“ОХУ-ын эсрэг хориг Евро бүсийн орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй”

Үйл явдал

ЕХ-ны зүгээс ОХУ-ын эсрэг аваад байгаа хатуу хориг арга хэмжээ цаашлаад зөвхөн Москва төдийгүй мөн Евро бүсийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй байна. Ийнхүү сөрөг нөлөө үзүүлснээр ЕХ-ны улс орнуудын эдийн засгийн өсөлт буурч, тодорхойгүй байдалд ч хүргэх юм. 

Энэ талаар Европын Төв Банкны тэргүүн Кристин Лагард мэдэгджээ. 

Тэрээр:

-Орос, Украины сөргөлдөөн, дайн тулаан Европын төдийгүй дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал авчирч, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөнөөр цаашлаад бараа таваарын үнэ нэмэгдэж, олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлөн, итгэлцлийг бууруулах болно. Энэ бүхний эцэст улс орнуудын хоорондын худалдааны эргэлт баланс тогтворгүйтэн, хямрал цаашид хэрхэн өрнөхөөс хамаарч одоо тавигдаад байгаа хориг арга хэмжээ, цаашдын сөрөг үр дагавар хэрхэх нь шийдэгдэнэ...

гэжээ.

Европын Төв Банк 2022 оны инцляцийн түвшинг өмнө нь тооцоолж байсанчлан 3,2%-д барьж чадахгүй, магадгүй 5,1% хүртэл өсөх болно гэдгийг тооцоолж байна. Энэ нь Европын нэгдсэн мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.