Үйл явдал

Дэлхийн алдарт “Uniqlo” брэндийн толгой компани Fast Retailing группын үүсгэн байгуулагч Яанай Тадаши өчигдөр Киотогийн их сургуульд хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд 2018 оны Физиологи буюу анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн Хонжо Тасуку, 2012 онд бас энэ төрлийн шагнал хүртэж байсан Яманака Шиня нар оролцсон байна.

“UNIQLO” брэндийн үүсгэн байгуулагч 10 жилийн турш улсынхаа эрүүл мэндийн салбарт жил бүр 500 сая иен олгоно.

“Fast Retailing” группын үүсгэн байгуулагч Яанай хэвлэлийн хурлын үеэр коронавируст халдвар цар тахлын энэ нөхцөл байдал дэлхийн хэмжээнд хурцадмал, хэцүү байгаа тухай хэлж,

"Дараагийн арван жилийн хугацаанд Киотогийн их сургуулийн Хавдар судлалын дархлаа эмчилгээний төвд эрдэм шинжилгээ, сургалтад зориулан жил бүр 500 сая иен буюу ойролцоогоор 4.6 сая доллар олгож байна"

хэмээн мэдэгдлээ. Энэхүү төвийн захирлаар 2018 оны Физиологи буюу анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэн Хонжо ажилладаг юм байна. Үүнээс гадна 2012 онд ижил шагнал хүртэж байсан Яманакагийн удирдлага доор явуулж байгаа коронавирусний вакцин гарган авах ажлыг дэмжин 500 сая иен олгоно гэдгээ хэллээ. Түүний улс орныхоо хөгжилд оруулж байсан болон одоо ч оруулж байгаа гавьяа маш их болохыг Японы NHK телевиз онцолсон юм. Санхүүжилтыг хүлээн авч байгаа Хонжогийн хувьд энэ нь маш их хариуцлага хүлээсэн чухал ажил болж байгаа учраас бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хэлсэн байна.