Тунисын Ерөнхийлөгч Каис Саид улсынхаа парламентыг огцруулсан байна

Улс төр

Хойд Африкийн Тунис улсад улс төрийн хямрал нүүрлээд байна. Тунисын ерөнхийлөгч Каис Саид улсынхаа парламентыг огцруулсан байна. 

Тунисын ерөнхийлөгч дээрх шийдвэрийг улсынх нь парламентын танхимын 217 гишүүнээс 120 нь цахимаар чуулж, улсынхаа төрийн тэргүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал гаргасны дараа хууль боловсруулах дээд байгууллагаа тараажээ.

Тунист одоогоос 8 сарын өмнө парламентаа татан буулгаж, ерөнхийлөгчийн декретын дагуу үйл ажиллагааг нь зогсоогоод байжээ. Тиймээс Каис Саид цахимаар хуралдаж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байх боломжгүй гэж мэдэгдэн, парламентаа бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгасан байна.