Серби Улсад энэ сарын 3-нд нэгэн зэрэг гурван сонгууль болно

Улс төр

Балканы хойгийн Серби улсад энэ сарын 3-нд нэгэн зэрэг гурван сонгууль болно. Сербийн иргэд сонгогчид улсынхаа ерөнхийлөгч, парламентын гишүүд болоод орон нутгийн засаг захиргааны тэргүүлэгчдийг нэг дор сонгох юм. 

Тэгвэл улс төрийн ажиглагчид, мөн олон нийтийн дунд явуулсан урьдчилсан санал асуулгаар сонгуулийн дүн бараг тодорхой байгаа гэнэ. Ивица Дачич тэргүүтэй Сербийн Социалист нам, мөн ерөнхийлөгч Александр Вучич тэргүүтэй Хөгжлийн төлөөх Үндэсний нам ирэх парламентын сонгуульд хангалттай санал авч, эрх баригч эвслийг бүрдүүлэх нь бараг тодорхой байна.

Улс орноо сүүлийн 10-аад жил тэргүүлж байгаа Александр Вучич сонгогчдод хандан түүний удирдлаган дор эвслийн засгийн газар улс орныхоо төлөө маш их зүйлийг хийж чадна гэж итгүүлж байгаа юм.