Пакистаны парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ

Улс төр

220 сая хүн амтай Өмнөд Азийн энэ улсын парламентыг дэд спикер огцруулах шийдвэр гаргасны дараа Пакистаны хууль боловсруулагчид түүний шийдвэрийг эсэргүүцсэн байна.

Пакистаны ерөнхий сайд Имран Хан улсынх нь парламентаас түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг сөхөн тавихаас урьтаж хууль боловсруулах дээд байгууллагаа огцруулжээ. Пакистанд тун удахгүй парламентын урьдчилсан сонгууль явагдах ёстой учраас магадгүй сонгуульд бэлтгэх үндсээ тавих зорилгоор танхимаа огцруулсан байж болох юм.

Ерөнхий сайд Хан улсынхаа сөрөг хүчнийг түүний тэргүүлж байгаа засгийн газрыг огцруулах зорилгоор Америкийн талтай хамтарч байгаад буруутгасан байна. Имран Хан энэ талаар мэдэгдэхдээ:

-Пакистаны төр засгийг солих, улс орны сая сая хүний сонголтыг үл хүндэтгэн ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг сөхөн тавьж байгаа нь засгийн эсрэг хуйвалдаан шиг харагдаж байгааг онцолжээ.

Вашингтоны тал Пакистаны улс төрийн үйл явцад хамааралгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Гэсэн ч Исламабадад дотоодын нөхцөл байдал тогтворгүйтэн, сөрөг хүчний талыг баримтлагчид жагсаал цуглаан зохион байгуулж, нөхцөл байдал хүндэрчээ.