Үйл явдал

Өчигдөр Ираны ISNA агентлагийн төлөөлөгч гурван иргэн онлайнаар хүүхэд худалдаалсан хэргээр баривчлагдсан тухай мэдээлсэн байна. Гэмт хэрэгтнүүд төрөөд 20 хонож байгаа болон хоёр сартай нярайг зарсан хэрэг үйлджээ. Нийслэл Тегераны Цагдаагийн газрын дарга Хосейн Рахими хэлэхдээ гурав дахь хүүхэд зарагдсан боловч энэ тухай мэдээллийг олоогүй байгаа тухай мэдээлсэн байна.

Хохирогч хүүхдүүдийг цахим платформ Инстаграм ашиглан наймаалсан тухай KhabarOnline сайт мэдээллээ. Хохирогчдын нэгийг 400 сая Иран риал буюу $9,490 ам.доллараар, нөгөөг нь 500 Иран риал буюу $11,800 ам.доллараар худалдаалсан болох нь тогтоогджээ. Эх сурвалжид дурдсанаар эмзэг давхаргын гэр бүлээс хүүхдүүдийн $1,100 ам.доллар, $2,300 ам.доллараар тус тус авсан байна. Инстаграм нь Фейсбүүкийн өмч бөгөөд тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр мөрдөн байцаалт явагдаж байгаа юм байна. Тэдний зүгээс

“Бид Инстаграм дээр энэ төрлийн контент сурталчилгаа байрлуулахыг зөвшөөрдөггүй. Ялангуяа хүний наймаа, хууль бус үрчлэлтийн наймаа зэргийг хориглодог. Бид энэ үйл ажиллагааны талаар мэддэг байх шаардлагатай. Мөрдлөгийг үргэлжлүүлж байна”

хэмээн мэдэгджээ. Фэйсбүүк, Инстаграм нь хүний наймааны тухай тусгай дотоод хууль хэмжээг тогтоосон байдаг. АНУ-ын Засгийн газраас жил бүр хийдэг Хүний наймаатай холбоотой судалгааны тайланд Иран Улс хүний наймаа хамгийн их байдаг 21 орны гуравт бичигддэг хэмээн мэдэгдэж байжээ.