Үйл явдал

БНЭУ-д сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орж үер ихтэй байгаа. Дуу цахилгаан ихтэй борооны үеэр аянга цахин 100 гаруй иргэн амь насаа алдсан тухай Энэтхэг Улсын холбогдох албаныхан мэдээлжээ.

Тодруулбал, Бихар мужид 83 иргэн аянганд цохиулан амиа алдаж, 20 гаруй иргэн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэргэлдээ орших Уттар Прапеш мужид 20 гаруй иргэн аянганы улмаас нас барсан нь тогтоогдлоо. Энэтхэг Улсад борооны улирлын үеэр аянга цахих нь их байдаг. Иргэдээс гадна байгальд ч мөн аянга цахилгаан халтай байгаа тухай эх сурвалжид мэдээлжээ. Манай Улсад ч мөн сүүлийн үед бороо хур ихтэй байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулья!