Үйл явдал

Европын холбооноос коронавируст цар тахлын нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор 7-р сарын 1-нээс эхлэн 50 гаруй орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.

Энэ орнуудын тоонд манай орныг ч мөн багтаажээ. Ингэхдээ коронавируст цар тахлын нөхцөл байдал харьцангуй сайн байгаа орнуудыг онцлон, хилээр нэвтрэх эрх олголоо. 6-р сарын 15-наас эхлэн Шенгений орнуудын хоорондын хилийг нээх шийдвэр гаргасан. 6-р сарын 11-нд хийсэн энэ мэдэгдлийн үеэр хөл хорионы хилийн хоригийг сулруулах дараагийн шатны ажлаар 7-р сарын 1-нд зарим орнуудад хилээ нээлттэй болгох шийдвэр гаргасан юм. Харин хилээр нэвтэрсний дараа 14 хоногийн тусгаарлалтад орох эсэхийг тухайн улсын заалтаас хамааран шийдвэрлэх юм байна. Үүнд:

1. Албани

2. Алжир

3. Андор

4. Ангол

5. Австрали

6. Бахамас

7. Бутан

8. Босни ба Хэрцэговина

9. Канад

10. БНХАУ

11. Коста Рика

12. Куб

13. Ардчилсан Солонгос Улс

14. Доминик

15. Египет

16. Этиоп

17. Гүрж

18. Гуана

19. Энэтхэг

20. Индонез

21. Ямайк

22. Япон

23. Казакстан

24. Косово

25. Лебанон

26. Мауритиус

27. Монако

28. Монгол

29. Монтегенеро

30. Марокко

31. Мозамбик

32. Мяньмар

33. Намиби

34. Шинэ Зеланд

35. Никарагуа

36. Палау

37. Парагвай

38. Руанда

39. Гэгээн Люсиа

40. Серби

41. БНСУ

42. Тажикистан

43. Таиланд

44. Тунис

45. Турк

46. Туркменистан

47. Уганда

48. Украин

49. Уругвай

50. Узбекистан

51. Ватикан

52. Венезуэл

53. Вьетнам

54. Замбиа