Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский таалал төгссөн байна

Улс төр

Оросын сөрөг хүчний улс төрч, өөрийн өвөрмөц зан төрх, ааш авираараа улс орондоо төдийгүй гадны орнуудад танигдаад байсан ЛДПР буюу Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский таалал төгссөн байна. 

Оросын Төрийн Дум дахь Либерал Ардчилсан намын фракцийн тэргүүн Владимир Жириновский өнгөрсөн 2-р сард ковид тусч, удаан хугацаанд хүнд өвдөж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Оросын улс төрийн акул гэж тооцогддог Жириновский улс орныхоо төлөө парламентад хурц тод байр суурь, шулуун шударга мэдэгдэл, зан байдлаараа ялгарч байсан юм.