Үйл явдал

Дөрвөн жилийн турш бүтээн босголтын ажил явагдсан БНХАУ Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улстай холбогдох төмөр зам ирэх жил нээлтээ хийхээр ажиллаж байна. Үүнээс гадна төмөр замыг бүтээн босгох ажил нэлээдгүй цаг агаарын хүнд байдалд явагдаж байгаа тухай холбогдох албаныхнаас мэдээ хүргэлээ. 

Шинэ төмөр замын эхлэл хэсэг нь Можианг Хани автономит бүсийн уулархаг хэсэгт байрладаг. Хятадын урд хэсгийн Юннань мужаас эхтэй төмөр зам нь Лаосын нийслэл Вьентьяан руу хүрэх юм байна. Туннелиэр дамжих энэ төмөр замд халуун агаараас урьдчилан сэргийлж, сэрүүцүүлэх агааржуулагч байрлуулан бүтээн байгуулалт хийж байгаа алба хаагчдын ажиллах таатай орчинг бүрдүүлж өгсөн байна.

Төмөр замын ажил явагдаж байсан энэ нутаг дэвсгэрт цаг агаар нэмэх 36-37 хэм орчим байдаг. Заримдаа 50 градус хүртэл халах ч тохиолдол байдаг. Тэдний ашигласан том агааржуулагч нь 3-5 хэмээр халууныг дардаг байсан тухай төслийн менежерийн дарга Ванг Ли мэдэгджээ.

Нэг мянган километр урт үргэлжлэх хоёр улсыг холбосон төмөр зам нь 2021 оны сүүлчээр нээлтээ хийх юм байна. Ингэснээр Юннаны нийслэл Кунмингээс Лаосруу ердөө нэг оройд хүрч очих боломжтой болох юм.