Үйл явдал

Сүүлийн өдрүүдэд Вьетнам Улсад цаг агаарын хэт халалттай холбоотойгоор гал түймэр ихтэй зун болж байна. Ялангуяа төвийн бүсийн нутгуудаар түймэр их байгаа тухай энэ улсын ВТВ-ээс мэдээлж байна.

Арав хоногийн өмнө Вьетнамын төвийн хэсгийн Там Тай хэмээх уулархаг бүс нутагт их газрыг хамарсан түймэр гарсан. Галыг дарж авсан боловч энэ хэсэгт дахин гал гарлаа. 1000 гаруй сайн дурын иргэн, цагдаа хүчнийхэн гал унтраах багийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Үүнээс гадна салхи ихтэй байгаа учраас түймэр хажуугийн бүс нутгууд руу тархах эрсдэлтэй байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Вьетнамд цаг агаар нэмэх 32-36 градустай байна.