Үйл явдал

COVID-19 шинэ коронавируст халдварын араас манай урд хөршид гахайн ханиад дэгджээ. Хятадын эрдэмтдийн мэдээлж байгаагаар гахайн ханиадны халдвар нь гахайнаас хүнд дамжин халдварладаг, цар тахал болон дэгдэх аюултай гэнэ.

G4 нэр авсан халдварын шинж тэмдэг нь 2009 онд цар тахал болон дэгдэж байсан H1N1 гахайн ханиадтай адил төстэй байгаа юм.

Хятадын ХАА-н их сургуулийн шинжээчид, Хятадын халдварт өвчний хяналт, тандалт судалгааны төв, Их Британийн Ноттингемийн их сургуулийн эрдэмтэд 2011-2018 оны хооронд гахайн ханиадны вирусын дэгдэлтийг судлан H1N1 штаммыг гаргаж ирэн, G4 гэж нэрлэжээ.

G4 вирус нь цар тахал болон дэгдэх аюултай вирусын тоонд багтдаг юм. G4 вирус нь вирусын бүхийл үндсэн шинж чанарыг агуулсан, цар тахал болон дэгдэх аюултай гэдгийг эрдэмтдийн судалгааны дүн харуулсан юм. Энэ төрлийн вирус ихэвчлэн гахайн фермд ажиллагсад, тэр дундаа 18-35 нас хүмүүст илүүтэй тохиолдож байжээ. Мөн энэ төрлийн вирусын эсрэг биет байдгийг судалгаагаар тогтоожээ.

Америкийн Халдварт өвчин судлалын төвийн мэдээлж байгаагаар 2009 онд дэгдсэн гахайн ханиадаар 157-575 мянган хүн халдварлан амиа алдсан гэж тооцдог байна. Ингэхдээ нийт нас баралтын 80-аас дээш хувь нь 65-аас дээш насны хүмүүст тохиолджээ. Түүнчлэн 60-аас дээш насны хүмүүсийн 3/1%-д нь залуудаа энэ төрлийн өвчин тусч байсан учраас эсрэг биет байжээ. Эрдэмтэд 2010 оны 8-р сард гахайн ханиадны эсрэг вакцин гарган авч, улмаас ДЭМБ энэ төрлийн цар тахлын халдварыг хяналтандаа авсан талаар мэдээлж байжээ.