Нью-Йорк хотод балмад халдлага болж олныг цочирдууллаа

Үйл явдал

АНУ-ын санхүүгийн нийслэл гэгддэг Нью Йорк хотод балмад халдлага болж олныг цочирдууллаа. Түм түчигнэж, бум бужигнасан Нью Йоркийн метронд галт зэвсгээр гэм зэмгүй хүмүүс рүү гал нээснээс 13 хүн гэмтэж шархадсан байна.

Хэрэг явдал өглөө эрт, хот хөл хөдөлгөөн ихтэй байдаг цагаар Бруклины 36-р гудамжин дахь метроны буудалд болжээ. Эндхийн метронд хоёр шугам огтлолцдог учраас зорчигчдын хөл хөдөлгөөн их байдаг юм.

Халдлагыг хорт хийнээс хамгаалах баг зүүж, барилгын ажилчны шар хантааз өмссөн этгээд үйлдэж, гэм зэмгүй хүмүүс рүү галт зэвсгээр гал нээгээд, улмаар хэргийн газраас зугтжээ. Энэ явдлын дараа хууль сахиулагчид метроны буудлаас иргэдийг нүүлгэн шилжүүлж, энд тэнд тэсрэх төхөөрөмж орхисон байхвий гэж үзэн үзлэг явуулсан ч сэжигтэй зүйл олоогүй байна. Гэхдээ метроны буудалд утаат бөмбөг олдсон байна.

Гэрчүүдийн ярьснаар халдагч этгээд зугтахдаа вагон руу шидэн зугтжээ.