Үйл явдал

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд улс орнууд өөрийн бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Сүүлийн үед халдварын дэгдэлт өндөр байгаа Энэтхэгийн Шинэ Дели хотод 12 хоногийн дотор эмнэлэг барин, үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.

Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах Батлан, хамгаалахын сайд Раинат нар шинэ коронавирусийг эмчлэх шинэ эмнэлгээр зочиллоо. Энэхүү эмнэлгийг 12 хоногийн дотор барьж байгуулан  Энэтхэг Улсын хэмжээнд хамгийн хурдан барьсан эмнэлэг боллоо. Шинэ эмнэлэг нь мянган ортой, 250 эрчимт эмчилгээний ортой. Эмнэлэгт хийгдэх эмчилгээг ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу хийхээр болсон байна. Эмнэлгийн нээлтийг Батлан хамгаалах судалгаа хөгжлийн байгууллагаас явууллаа. Үүнээс гадна Тата Сонс компанитай хамтран барилгын ажлыг явуулсан байна. Эмнэлэгт коронавирусний эмчилгээ чиглэлээр тусгай сургалтад хамрагдсан эмч сувилагч нар ажиллана.