Украин, Оросын хямрал, дайн тулаанаас шалтгаалан хүнсний аюулгүй байдал алдагдаж байна

Улс төр

Украин, Оросын хямрал, дайн тулаанаас шалтгаалан улс орнуудад хүнсний аюулгүй байдал алдагдаж байна. Тухайлбал дэлхийн наранцэцгийн тосны үйлдвэрлэлийн бараг тэн хагас нь Украин, Оросод тариалсан наранцэцэгээс хамааралтай гэнэ. 

Тиймээс Украины дайн, Оросын эсрэг тавьсан хориг энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлжээ. Ургамлын тос, наранцэцгийн тосны үнэ хомсдолоос үүдэн сүүлийн үед нэмэгдсээр байна.

Лондонд рестораны үйл ажиллагаа эрхэлдэг Аниса Ханы ярьснаар тосны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан урсгал зардал нь бараг 2,3 дахин өсчээ. Лондоны хүнсний дэлгүүрүүд нэг хүнд 2-оос дээш сав ургамлын болон наранцэцгийн тос худалдахгүй байгаа нь үнэ нэмэгдэхээс гадна мөн хомсдол үүсээд байгааг баталж байна.

Ханы ярьснаар өмнө 20 литр тосыг 20 фунтээр авч байсан бол одоо 60 фунт төлж байгаа гэнэ. Түүнчлэн шар буурцаг, далдуу мод, рапсын тосны үнэ ч дагаад өсчээ.