Нью Дели хотын тэнгэр хоёр дахь өдрөө саарал өнгөнд хувирч, нүд ам хорсгосон гашуун утаатай байна

Үйл явдал

Энэтхэгийн Нью Дели хотын тэнгэрт хоёр дахь өдрөө дараалан саарал өнгөнөд хувирч, нүд ам хорсгосон гашуун утаатай байна. Энэ нь хотын дэргэдэх хогийн цэг дээр гарсан галаас шалтгаалан хот бүхэлдээ түймрийн утаа тортогонд дарагдаад байгаа хэрэг юм. 

Нью Дели хотоос хойд зүгт, Бхалсва суурингийн дэргэд байрлах хогийн цэг нь бараг 17 давхар байшинтай тэнцэхүйц болж их хэмжээний хог овоороод байгаа юм. Хогийн цэгийн хэмжээг зүйрлэн хэлбэл хөлбөмбөгийн бараг 50 том талбайтай тэнцэх гэнэ. Хэдийгээр энэ хогийн цэгийг бараг 10-аад жилийн өмнө хаах шийдвэр гаргасан ч өдөр бүр энд 2,300 тонн хог авчирч хаясаар байгаа юм. Тэгвэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлэх хогийн цэг дээр Өмнөд Азийн орнуудад нүүрлээд байгаа хэт халуун цаг агаар, хэт халалтын улмаас гал гарчээ. Өнгөрсөн 3-р сар Энэтхэгт олон жилийн цаг агаарын ажиглалтаар хамгийн аагим халуун сар байжээ. 4-р сард нь цаг агаарын хэт халалт үргэлжилсээр, өдөртөө Цельсийн 43 градус хүртэл халж байна.