Дэлхийд хамгийн том хэмжээтэй цагаан алмааз эрдэнийн чулууг дуудлага худалдаагаар зарна

Үйл явдал

Швейцарын Женев хотод дэлхийд хамгийн том хэмжээтэй цагаан алмааз эрдэнийн чулууг дуудлага худалдаагаар оруулан зарах гэж байна. The Rock буюу хад гэсэн нэртэй энэ чулууг Өмнөд Африкийн нутгаас олборлож байсан, зассаны дараах жин нь 228,31 карат юм. 

Женевийн Кристис дуудлага худалдаагаар гольфын бөмбөгний чинээ хэмжээтэй аварга том алмаазан чулууг үнэ хаялцуулан зарна. Мэргэжилтнүүд энэ чулууг 30 сая доллар хүрч зарагдана гэж тооцож байна. Лийрэн хэлбэртэй энэ чулуу өмнө нь үнэт эдлэлийн Cartier брэндийн хүзүүний зүүлтний нэг хэсэг байжээ. Өмнө нь 2017 онд 163,41 карат жинтэй цагаан алмааз эрдэнийн чулууг дуудлага худалдаагаар оруулан зарж байсан нь хамгийн томд тооцогдож байсан юм. 

Тэгвэл Кристис дуудлага худалдаагаар түүнчлэн 205,07 карат жинтэй шар өнгийн алмааз чулуу мөн үнэ хаялцуулан зарах гэж байна. “Улаан загалмайн алмааз” гэсэн нэртэй энэ чулууг зарж олсон орлогыг Женев дахь Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлана.