Энэтхэг улс улаан буудайн экспортоо зогсоолоо

Үйл явдал

Энэтхэг Улс Бямба гаргаас эхлэн улаан буудайн экспортоо зогсоолоо. Цаг агаар хэт халсантай холбоотойгоор үйлдвэрлэлт буурч, дотоодод үнийн хөөрөгдөл үүсч байгааг албаныхан мэдээллээ.

Гэхдээ Энэтхэгийн Засгийн газар "хүнсний аюулгүй байдлын хэрэгцээгээ хангахын тулд" улаан буудай нийлүүлэх хүсэлт гаргасан улс орнуудад экспортыг зөвшөөрч байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй, аль болох хурдан хэвийн байдалд нь оруулах талаар анхаарна гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.

Энэтхэг улс улаан буудайн экспортоороо дэлхийд 2-рт бичигддэг. Энэ жил 10 сая тонны экспорт хийхээр төлөвлөж байсан ч Орос Украины асуудал дэгдсэнтэй холбоотойгоор зорилтондоо хүрсэнгүй. Хэдийгээр улаан буудайн тариалалт огцом буураагүй ч, зохицуулалтгүй экспорт нь дотоодод үнийн өсөлт үүсгэж байна гэж үзсэн. Энэ нь цаашлаад Ази болон Африкийн ядуу буурай орнуудад хямрал үүсгэх шалтгаан болж байгаа юм. Үүнээс гадна Энэтхэг улс улаан буудайн экспортоо зогсоох шийдвэр гаргасан нь түнш орнуудын хувьд гэнэтийн мэдэгдэл болоод байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Нэг тонн улаан буудай 320 ам.доллар хүрсэн нь өмнө байгаагүй өндөр үнэ юм. Шатахуун, ажиллах хүч, тээвэрлэлт, сав баглаа боодлын зардал ч бас нэмэгдэж байгаа нь Энэтхэгт улаан буудайн гурилын үнэ өсөхөд нөлөөлж байна.