Үйл явдал

АНУ-д Жорж Флойд хэмээх Африк гаралтай залуу цагдаагийн гарт амь насаа алдсанаар дэлхийн хэмжээнд ирэд арьс өнгөний үзлийн эсрэг жагсаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг жилийн өмнө Франц улсад цагдаагийн гарт амиа алдсан Африк гаралтай залуугийн хэргийг иргэд дахин сөхөж, жагсаал хийн дуу хоолойгоо өргөж байна.

Нэг жилийн өмнө амиа алдсан Африк гаралтай залуугийн эгч Асэтхови энэ жагсаалыг эхлүүлж, иргэдийг уриалан цагдаа нарын харгислалын төлөө дуу хоолойгоо өргөж байгаа нь энэ юм. Энэ жагсаалаар арьс өнгөний ялгаварал, цагдаа нарын хүчирхийлэл, цахим гэмт хэргийн эсрэг тэмцэж байгаагаа тэрээр илэрхийллээ. Хамгийн сонирхолтой нь энэ жагсаалд олон мянгаараа иргэд оролцсон нь ажиглагчдын зүгээс Франц улсад ч бас арьс өнгөний үзэл ихээхэн сөрөгөөр нөлөөлдөгийг харуулж байгаа юм. Олон мянган жагсагчид засгийн газраас хариу арга хэмжээ авахыг шаардаж байгаа бол, зарим нь цагдаагийн албан тушаалтнууд болон хууль сахиулах байгууллага, иргэдийн хооронд итгэлцлийг сэргээх зорилготойгоор энэ жагсаалд оролцож байгаагаа хэллээ.