Үйл явдал

Коронавируст цар тахлын дэгдэлтээс үүдэн цахимаар хүүхэд хүчирхийлэлд өртөх тохиолдол ихэсч байгаа тухай судлаачид мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос цахимаар хүүхэд хүчирхийлэх асуудалд шинэ стратеги боловсруулан ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосноор дэлхийн хүүхдүүдийн 92 хувь нь гэртээ байгаа гэсэн тоо байна. Үүнээс 80 орчим хувь нь асран хамгаалагчгүйгээр гэртээ байгаа юм. Учир нь ихэнх оронд чангатгасан хөл хориог багасгаж иргэд ажилдаа явж эхэлснээр хүүхдүүд гэртээ цахим орчинд өөрийн хүссэн зүйлээ хийж байгаа нь тэднийг цахимаар хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тодруулбал ЕХ-ны дотоод асуудал хариуцсан комиссар Илвиа Ёханссон

 “Цар тахлын үеэр энэ төрлийн гэмт хэрэг ихсэж байгаа тухай хэд хэдэн улс, бүс мужууд мэдээлсэн. Бид цахим хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд бид дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Тиймээс цахим гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна”

хэмээн Евроньюсын сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр өнгөрсөн оны 12-р сард ажлаа хүлээж авснаас хойш энэ төрлийн асуудалд анхаарч ажиллаж эхэлсэн тухайгаа дурдан, цаашдаа илүү анхаарал хандуулах сэдвийн нэг болоод байгаа тухай онцоллоо.