Үйл явдал

Бээжингийн талаас мэдээлснээр Чэнгдү хот дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар хаагдлаа. Иргэдийн хувьд АНУ-ын эсрэг ийм үйлдэл хийж байгааг буруутгахгүй байна гэж үзжээ.

Өнөөдөр өглөө Чэнгдү хот дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын дипломатууд консулын газрыг орхин явлаа. Маш олон иргэн гадна цуглаж, зураг бичлэг дүрсжүүлсэн байна.

“АНУ-ын талаас Хятад Улсын удаа дараалан гутаан доромжлох үйлдэл хийж, консулын газрыг ч хаах шийдвэр гаргасан. Манай улс ч бас ийм шийдвэр гаргасан нь зөв. Цаашдаа ч бусад дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг дэмжинэ”

хэмээн иргэдийн төлөөлөл хэлжээ.

1985 оноос үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү консулын газар нь 200 орчим албан хаагчтай. Тэдний 150 орчим нь Хятадын улсын иргэн юм.