Үйл явдал

КОВИД-19 халдварын эсрэг хамгааллын технологид Португалын эрдэмтэд шинэ дэвшил хийснээ зарлалаа. Тэдний бүтээсэн шинэ амны хаалт нь тусгай бүрхүүлтэй энэ нь шинэ төрлийн коронавирус халдварласан үед вирусийг идэвхгүй болгодог гэнэ. 

Энэхүү амны хаалт нь 50 удаагийн угаалтын дараа ч үйлчлэлээ алдахгүй, хамгийн өндөр хүртээмжтэй ашиглаж болохуйц болсон гэж мэдэгдэж байна.

Амны хаалтны гадаргуу нь хагас цагийн дотор вирусний халдварыг 99 хувь бууруулна гэж Лисбон дахь Молекулын эмийн институтын Педро Симас  хэллээ. Тэрээр энэ бүтээл дээр ажилласан вирус судлаачдын нэг юм.