Үйл явдал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Ням гарагт Оросын тэнгисийн цэргийн байрын өдрийг Санкт Петрбург хотноо тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагааны үеэр тэрээр Оросын тэнгисийн цэргийн флотыг 40 шинэ хөлөг онгоцоор өргөтгөх төлөвлөгөө гаргаснаа мэдэгдсэн байна.

1980 онд Орос Улс тэнгисийн цэргийн баярыг тэмдэглэхээ больсон ч, Ерөнхийлөгч Путины зарлигаар 17 жилийн өмнө эргэн сэргээсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Оросын Крымийн зөрчил, Сирийн иргэний дайн гэх мэт асуудлаас үүдэн Ерөнхийлөгч Путин цэргийн хүчийг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа юм. Шинээр 40 шинэ хөлөг онгоц нэмэгдүүлэхээс гадна зарим газарт тэнгисийн цэргийн хэт авианы зэвсгийг суурилуулж байлдааны чадвараа дээшлүүлнэ гэж мэдэгджээ. Ням гарагт болсон баярын үйл ажиллагаанд 46 усан онгоц, 4 мянган цэрэг оролцсон байна. Санкт Петрбург хотоос гадна Владивосток, Крымийг хавсаргасан Севастополь, Газар дундын тэнгисийн боомт хот Сирийн Тартусд баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.