(Courtesy of KPHO/KTVK)

Үйл явдал

Лхагва гарагт Аризона муж дахь Темпе хотын нуурын гүүрээр зорчиж байсан Юнион Пэсифик галт тэрэг нуран унаж түймэрт автсан байна. Азаар бэртэж гэмтсэн хүн байхгүй. Гүүр нурах үед галт тэрэгнээс өтгөн хар утаа өглөө тэнгэрт суунаглаж байсныг осол болсон газрын зураг, бичлэгээс харж болно.

Энэ талаар "Уг галт тэрэг үл мэдэгдэх хорт материал тээвэрлэж байсан байж магадгүй" гэж хотын гал унтраах хэлтэс мэдээлсэн байна.