Үйл явдал

Дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн гуравдагч орноор Энэтхэг Улс нэрлэгдэж байна. Манай гарагийн хамгийн их хүн амтай энэ улсад амьдралын боломж бололцоо муутай иргэд халдварт өртөх нь их байна. Хүн ам ихтэй Мумбай хотын ядуусын хорооллын бараг л талаас илүү хувь нь халдвараар өвчилсөн тухай CNN агентлаг мэдээлжээ.

Мумбай хотын ядуусын хорооллын бараг тал иргэн нь халдвар авсан тухай вирусийн эсрэг биет илрүүлэх шинжилгээгээр мэдсэн байна. Харин хорооллоос гадуур амьдардаг иргэдийн ердөө 16 хувь нь халдвар авч эдгэрэн, эсрэг биет үүссэн байжээ.

Долдугаар сарын эхэнд хүн ам ихтэй гурван газарт түүврийн аргаар долоон мянган иргэнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээнд Чэмбур, Матунга, Дахисар гэх гурван газрын нийт иргэдийн 57 хувийг хамруулжээ. Судлаачид халдвар хамгийн их дэгдэлттэй байгаа хотуудад судалгаа явуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн тухай BBC агентлагт ярьсан байна.

7-р сарын 28-ны байдлаар Мумбай хотод 110 мянган халдварын тохиолдол батлагдаж, 6,187 иргэн халдварын улмаас нас баржээ.