Үйл явдал

Дэлхийн Улс орнууд коронавирусийг эмчлэхэд хамгийн сайн үр дүн үзүүлж байгаа ремдэсивир эмийн хангалтын асуудалд санаа зовж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ЕХ-ноос эм үйлдвэрлэгч компанитай 63 сая еврогийн гэрээ байгуулжээ.

Коронавируст халдвараар өвчилсөн хүний эмчилгээнд эерэг үр дүн өгч байгаа нь батлагдсан АНУ-ын Гилеад эмийн үйлдвэрт гарган авсан ремдэсивир эмийг дэлхийн олон оронд хэрэглэж байгаа. Европын Холбооны улсуудын хэрэглэж байгаа хамгийн анхны бодит үр дүнтэй эмээр ч бас нэрлэгдээд байгаа юм.

Ирэх сарын эхээр Европын холбооны улсууд болон Англид эмийг үйлдвэрлэх боломжтой болох юм. Дэлхийн хэмжээнд ердөө батлагдсан үр дүнтэй гэгдэж байгаа хоёр эмний нэг нь ремдэсивир. Бараг 500 мянган эмийн тунг АНУ худалдаж авсан. Ийм хэмжээний эмийг есөн сар хүртэл дэлхийн хэмжээнд хэрэглэх боломжтой байсан. Америк, Европын улсуудаас гадна Солонгос, Японд энэ эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн.

ЕХ-ны Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын комиссар Стелла Кириакайдс: Европын холбоо өнгөрсөн Мягмар гарагт Гилеадтай эмийн хангамжийн тухай 63 сая еврогийн гэрээ байгуулсан гэж мэдэгдлээ. Энэ гэрээг халдвартай тэмцэх дараагийн шатны чухал үйл явдал гэдгийг тэрээр онцолсон байна.

Гэрээний дагуу сүүлийн 14 хоногт халдвар авсан болон эдгэрсэн иргэдийн тоон дээр үндэслэн ирэх саруудад 30 мянга орчим эмийг бэлэн болгохоор тогтжээ.